Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын 36 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3,008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины 

  • I тунд 91,
  • II тунд 261,
  • нэмэлт сэргээх тунд 2045 буюу нийт 2,397 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,924 жирэмсэн эх, 12-15 насны 67,076, 16-17 насны 26,338 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг