Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Загасчилж яваад осолдсон хоёр иргэний нэгийг нь эрэн хайж байна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Загасчилж яваад осолдсон хоёр иргэний нэгийг нь эрэн хайж байна. 

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг Доргол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж яваад Туул голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас аравдугаар сарын 5-ны өдрийн 22:21 цаг хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т Туул голын уснаас аравдугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэний цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Харин Орхон аймгийн харьяат иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.