Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь Монгол Улсын шилдэг хуулийн фирмээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Asialaw” олон улсын сэтгүүл Азийн бүсийн 23 улсын хуулийн фирмүүдээс хууль зүйн практикийн 11, эдийн засгийн салбарын 7 категориор шилдгүүдийг шалгаруулж, “Asialaw Awards 2021”-ийн ялагчийг тодруулах ёслолын арга хэмжээгээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа. “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь “Mongolia firm of the year 2021” буюу Монгол Улсын шилдэг хуулийн фирмээр шалгарсан байна. Ийнхүү шалгаруулахдаа тус фирмийн хөрөнгийн зах зээл, үнэт цаасны эрх зүйн салбарт хийж гүйцэтгэсэн ажлуудыг онцлон үнэлжээ.

Asialaw шалгаруулалтын судалгааны багаас “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс-ийн хөрөнгийн зах зээлийн багийн хувьд Монголын Хөрөнгийн Биржийн түүхэнд хэмжээгээрээ хоёрт орох Инвескор ББСБ ХК-ийн бонд  болон Монголын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/бондын зах зээл дэх хамгийн том хэлцэл болох Монголын Ипотекийн Корпорацийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг өндөр үнэ цэнэтэй бонд гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан үр өгөөжтэй жил байлаа” хэмээн тус фирмийн талаарх сэтгэгдлээ үлдээсэн байна.

Энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс”-ийн хамт олон өнгөрсөн нэг жилийн (2021 оны 6 сар хүртэл) хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр гарсан дараах төслүүд дээр хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн байна:

  • “Лэндмн ББСБ” ХК-ийн 2020, 2021 онд гаргасан тус бүр 5 тэрбум төгрөгийн бонд;
  • “Сүү” ХК -ийн нэмж гаргах 18,7 тэрбум төгрөгийн хувьцаа;
  • “Инвескор актив ТЗК” ХХК-ийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
  • “Инвескор ББСБ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн бонд;

Түүнчлэн хаалттай хүрээнд санал болгосон дараах төслүүд:

  • “МИК актив хорин гурав ТЗК” ХХК-ийн гаргасан 90 тэрбум төгрөгийн,  “МИК актив хорин дөрөв ТЗК” ХХК-ийн гаргасан 114,5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;
  • “Монголын финтек групп” ХХК-ийн хаалттай хүрээнд гаргаж, ҮЦТХТ-д бүртгүүлсэн 14,8 тэрбум төгрөгийн хувьцаа;

Ташрамд дурдахад, энэ жил Өмгөөллийн "Эм Ди Эс энд Хаанлекс" үүсгэн байгууллагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ийнхүү ойн баяраараа Монгол Улсын шилдэг хуулийн фирмээр шалгараад байна. 

Asialaw нь Ази тивийн өнцөг булан бүр дэх шилдэг хуулийн фирм, хуульчдыг хууль эрх зүйн практикийн болон эдийн засгийн зарим салбарын туршлагаар нь үнэлж, шалгаруулдаг бөгөөд бүс нутгийн болон үндэсний зах зээл дээр хийсэн шинэлэг, нарийн төвөгтэй, амжилттай ажлуудыг онцлон үнэлдэг. Ингэхдээ олон сарын судалгаа, дүн шинжилгээ, үйлчлүүлэгч болон хуульчдын ярилцлагад үндэслэн уг шагналыг олгодог байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос үзнэ үү:

утас: +976 11330048

вэбсайт: www.mdsa.mn

имэйл хаяг: info@mdsa.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.