2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-6°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S29
-10°
12:00
S29
-10°
13:00
S29
-11°
14:00
S29
-11°
15:00
S29
-12°
16:00
S29
-12°
17:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан "Хаан ордны намар 2021" нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.

Энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг (үзмэр үзүүллэгийн зураг ороогүй болно) 100 хувь чөлөөлж буй юм.

Өдөрлөг 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей 09:30-18:30 цагийн хооронд ажиллана.

Халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг тус музейн хамт олон зөвлөлөө.

Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжисээс толилуулах бөгөөд үзэгч олны сонирхлыг ихээхэн татдаг "Бодлоор зангидсан илд" үзмэр үзүүллэгт гарах юм.

"Хаан ордны намар 2021" арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр "Бүжигчний нэгэн өдөр" залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бие биелгээний сургалт зохион байгуулахаас гадна өөр сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Тухайлбал Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан болно.

Аравдугаар сарын 3-ны өдөр Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд "Jazz City Revival" жазз хөгжмийн наадмын тоглолтын хөтөлбөртэй байна.

x