Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын намрын ээлжит чуулганыг 10:00 цагт нээнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно.

Мөн энэ өдөр 14:00 цагаас УИХ-ын гишүүд цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож, хаалттай хуралдах юм байна. 

УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
  • Хөрөнгийн үнэлгээний тухай,
  • Актив удирдлагын компанийн тухай,
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.