Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"МИАТ"-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг хугацаанаас нь өмнө чөлөөлж, Б.Мөнхтамирыг түр орлон гүйцэтгэгчээр томилов

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрул зургийг MPA.mn

"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөрийг ажлаас чөлөөлсөн нь үнэн эсэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр "Өнөөдөр ТУЗ-ийн хурлаар Д.Баттөр захирлын контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан. Оронд нь "МИАТ" ТӨХК-ийн Захиргаа, хууль зүйн асуудал хариуцсан дэд захирал Б.Мөнхтамирыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон" гэв. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл. Контрактыг цуцлах үндэслэл, журам

41.1.Контрактыг энэ хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно:

  • 41.1.1.контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн;
  • 41.1.2.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчиж өөр ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан;
  • 41.1.3.ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;
  • 41.1.4.контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон.

41.2.Энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.