Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гаалийн байгууллага зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Богд хааны ордон музейд 

09:00 цагт "Хаан ордны намар 2021" музейн нээлттэй өдөрлөг эхэлнэ.

Гаалийн ерөнхий газрын 1 давхрын хурлын зааланд

10:00 цагт Монголын гаалийн байгууллага иргэдэд үзүүлдэг 13, аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдааны нээлт болно.

Д.Сүхбаатарын талбайд 

11:00 цагт Ардчилсан намаас "Одоо боллоо" бүх нийтийн цуглаан зохион байгуулна.

"Эрх Чөлөөний" талбайд

15:00 цагт NoDoubleStandard иргэдийн хөдөлгөөн үргэлжилнэ.

“Кемпински хаан палас” зочид буудлын 2 давхарт

11:00 цагт ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг зургаан сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг манай улсад айлчилж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.