Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Цэрэнбатыг томилохоор болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ.

Тодруулбал, маргааш тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. 

Н.Цэрэнбатын намтар:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд Увс аймаг Улаангом 2 дугаар 10 жилийн сургууль
  • 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
  • 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2001 онд Мобиком корпораци
  • 2003-2004 онд “Таван богд” групп
  • 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
  • 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
  • 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
  • 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байв.