2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
-1°

Б.Анхбаяр: Цаашид АИ-92 автобензиний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Шатахууны хуваарилалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юу?

- Нийт аж ахуйн нэгжийн үлдэгдэл нөөц дуусаж байгаа. Төлөвлөсний дагуу ОХУ-аас нийлүүлэх 1,500 орчим тонн шатахууны 1,200 орчим нь өнгөрсөн шөнө ирчихсэн. Одоо ШТС-ууд хуваарийн дагуу авч байна.

БНХАУ-аас ирэх хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр үдээс хойш 17:00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Бид цаг хугацаа алдахгүйгээр үе шаттай татан авалтуудыг хийхээр ажиллаж байна.

- Шатахууны асуудал хэзээ хэвийн байдалдаа орно гэж тооцоолж байгаа вэ?

- Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр хэвийн байдалдаа орох болов уу гэсэн хүлээлттэй байна.

- Цаашид шатахуун дээр ямар бодлого барьж ажиллах вэ ?  

- УУХҮЯ болон Засгийн газрын зүгээс цар тахлын үед ард иргэдийнхээ ахуй амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг оны эхэнд гаргасан. Ингэхдээ ард иргэдийн 60 хувийг вакцинжуулах хүртэл нефтийн үнийг тодорхой хэмжээнд барих чиглэлийг ААН-д өгсөн бөгөөд ААН-үүд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн гүйцэтгэсэн. Компаниуд алдагдалтай ажилласан бөгөөд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны тооцоод явж байгаа.

Үнийн бодлогын тухайд гэвэл ААН-үүдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид үнийг чөлөөлөх байр суурьтай ажиллаж байгаа. Ард иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 автобензиний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэх бодлогод урт хугацаандаа аажмаар шилжинэ.

- Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой ажил хэр урагштай явж байгаа бол, учирч буй саад бэрхшээл нь юу байна?

- Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ төсөл одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж яваа. Мэдээж цар тахлын нөхцөл байдал тойрч гараагүй, дайрч өнгөрсөн. Энэ цаг хугацааг нөхөхийн тулд Энэтхэг улсын төслийн зөвлөх компанитай хамтын шийдэл гаргахаар ажиллаж байгаа. 

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр нь маш өндөр технологи шаарддаг учир тусгай зөвшөөрлийн тухайд өндөр хяналттайгаар нухацтай хандаж олгодог.

x