Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Роснефть" компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгджээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаад ирсэн багийнхны төлөөлөл "Аравдугаар сарын 1-нээс ААН-үүдийн захиалга 44,000 тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас манайд нийлүүлэхээр байна. "Роснефть" компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн.

БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. 

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1,000 тонн авто бензин хэрэглэдэг. Авто бензинийг ААН-үүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье" хэмээв.