Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining" үзэсгэлэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийд тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог “Mongolia mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.  

Тус арга хэмжээг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ цар тахлын амаргүй цаг үед “Mongolia mining 2021” үзэсгэлэн зохион байгуулагдаж байгааг онцлоод үзэсгэлэнгийн үр дүнд салбарын хөгжлийг хурдасгах дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэгч дэлхийд нэр хүнд бүхий томоохон гигантууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Монгол дахь Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг салбарын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Энэ удаагийн үзэсгэлэн "Эрдэс баялгийн орлогоор эдийн засгийн хөгжлийг дэмжинэ" уриан дор зохион байгуулагдаж байгаа аж. 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг