2021/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.81₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-7°
17:00
S30
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S29
-4°
01:00
S31
-4°
02:00
S31
-5°
03:00
S31
-6°
04:00
S31
-7°

"Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ"

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Кино урлагийг дэмжих тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Энэхүү хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Кино урлагийг дэмжих тухай хууль нь долоон бүлэг, 25 зүйлтэй бөгөөд дотоодын кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, кино уран бүтээлчид, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлыг тусгасан анхдагч хууль юм. 

Төрөөс кино урлагийг дэмжихэд баримтлах зарчмыг тодорхойлж, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг төрөөс баримталж ажиллах бөгөөд Засгийн газраас хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ. 

 Кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар тусгасан

Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл ажиллах бөгөөд дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Зөвлөлийн гишүүний 70 хүртэлх хувийг мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл байна. Кино урлагийн мэдээллийн санг бүрдүүлж үнэн, бодитой, цаг үеэ олсон, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн санд төвлөрүүлж, эрх бүхий этгээд хамтран ашиглах, солилцох нөхцөлийг бүрдүүлснээр мэдээллийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, уран бүтээлчид мэдээллээ солилцох, хэрэгцээтэй техник хэрэгсэл ашиглах, ашиглуулах, уран бүтээлч ажиллуулах, зардлаа хэмнэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллээр хангагдана.

Гадаадын уран бүтээлчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, кино үйлдвэрлэлийн зардлын буцаан олголтын дэмжлэг үзүүлэх мэдээллийг хүлээн авах боломжтой болно. Кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх шинэ алхмыг бий болгож, кино үйлдвэрлэл болоод монгол хүний оюун санааны хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болсон Кино урлагийг дэмжих сан, Кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар тусгасан. 

Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах болон арт кино бүтээх, монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тусгалаа. Кино үйлдвэрлэл гэж кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагаа тул энэхүү үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэн, гадаадын уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах замаар монгол кино үйлдвэрлэх чадамж, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сүлжээ бий болгоход чиглэгдсэн кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох юм. 

Ийнхүү кино урлагийг дэмжсэнээр үндэсний кино урлаг хөгжих эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэх бөгөөд олон улсын кино арга хэмжээнд монгол кино амжилттай оролцох, Монгол Улс өөрийн түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа дэлхийд танигдаж, дэлхийн нэр хүнд бүхий киноны уран бүтээлчид Монгол Улсад кино бүтээх таатай орчин бүрдэж, аялал жуулчлалын болон бусад салбарт хөрөнгө оруулалт татах, ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл болон дэд бүтцийг хөгжүүлж, татварын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдлээ.

Кино урлагийг дэмжих тухай хууль баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тус тус өөрчлөлт орсон болно.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар 

x