Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр 22:00 цагт баруун бүсийн цахилгаан эрчим хүч хэвийн системд шилжинэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ОХУ-ын цахилгаан дамжуулах станцын засвартай холбоотойгоор баруун бүсийн хэрэглэгчид гурван хоног цахилгаангүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар хийлээ.

Тэрбээр "Баруун бүсийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг. Манай улс ОХУ-аас 110 кВт-ын хүчдэлийн шугамаар эрчим хүчээ дамжуулан авдаг.

Уг шугамд ОХУ өөрийн эзэмшлийн талд засвар хийх шаардлагатай болсон учраас гурван өдөр буюу есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд 06:00-22:00 цагийн хугацаанд засвар хийж, цахилгааныг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн 22:00 цагт засвар дуусаж хэвийн системдээ шилжинэ" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/282197973736386