Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНД Солюшнс компани мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн ISO/IEC 27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын зах зээлд финтекийн цогц үйлчилгээг (Fintech as a Service)  нэвтрүүлэх зорилготой АНД Глобал компанийн охин компани болох АНД Солюшнс нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг хангаж олон улсын стандартын байгууллагаас албан ёсоор гэрчилгээгээ хүлээн авлаа.

ISO/IEC 27001:2013 стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг олон улсын стандарт юм. Мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулахаар зорьж буй ямар ч төрлийн байгууллага үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнээс шалтгаалан уг стандартын хяналтуудыг сонгон хэрэгжүүлэх боломжтой байдаг бөгөөд энэхүү стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын хяналтуудыг маш өргөн хүрээнд тусгасан байдгаараа онцлогтой. Үүгээрээ компанийн програм хангамжийн хөгжүүлэлтээс гадна бизнесийн процесс, хүний нөөцийн удирдлагад тус стандартын хэрэгжүүлэлт тусгагдана гэсэн үг юм.

 

АНД Солюшнс нь ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг програм хангамжийн бүтээгдэхүүний борлуулалт болон дэмжлэгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мэдээллийн аюулгүй байдлаа хөндлөнгийн аудитаар шалгуулж батламж авсан нь хэрэглэгч болон хамтрагч түншүүдийнхээ мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахыг байнга чармайн анхаарч буйгаа нотолсон хэрэг боллоо.

АНД Солюшнс компани нь цаашид мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог компанийн соёлын салшгүй нэг хэсэг болгох, түүний хүрээг улам тэлж тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллах болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.