2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
-1°

Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд тогтоол усанд живж, амиа алджээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

13 настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс 36 километр зайд орших Нугын тохой гэдэг газар тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 минут ажиллаж, цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x