Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас нийслэлд есөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 734 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс осол хэргийн шинжтэй 483 дуудлага бүртгэгджээ.

Нийслэл хотод зам тээврийн осол хэргийн улмаас есөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ. Орон нутагт осол хэргийн улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон хэрэг тус тус гарч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулан явах, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургууль, цэцэрлэг, хороолол доторх замын орчимд хөдөлгөөнд оролцохдоо 20 км цагийн хурдтай анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба