Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,893 тохиолдол батлагдаж, 13 иргэн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,893 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 272,369 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,411 нь нийслэл хотод,
  • 1,482 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,392 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

 

Харин коронавируст халдварын улмаас 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,023 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,497 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-12,755
  • Хүндэвтэр- 6,476
  • Хүнд-1,911
  • Маш хүнд-355 хүн байна.
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.