Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Бүх төрлийн хэвлэмэл контентыг цахим хэлбэрт шилжүүлэх CONTENT CENTER платформ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан жилдээ нэг удаа цуглан ICT Expo арга хэмжээнд шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг билээ. 

Тус арга хэмжээ цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэр дор Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад гурван өдрийн турш хөл хөдөлгөөнтэй зохион байгуулагдлаа. Энэ үеэр танилцуулагдсан онцлох үйлчилгээнүүдийн нэг нь Степпе Линк Холдинг ХХК-ийн CONTENT CENTER платформ байв. 

"Криллээс уйгаржин, уйгаржин бичгээс крилл рүү хөрвүүлэх системийг хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлсэн"

 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн болон хувийн байгууллагуудад байгаа хэвлэмэл хэлбэрийн контентуудыг цахим хэлбэр шилжүүлж буй Content center платформын талаар Степпе Линк ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бауырбек "Хэвлэмэл хэлбэрт байгаа контентыг цахим хэлбэрт шилжүүлснээр архив үүсэж, элэгдэж хоргодох, алга болох аюулгүй болж байгаа юм. 

Хэвлэмэл контентыг PDF хэлбэрт шилжүүлэхийг цахим хэлбэрт шилжүүлж байна гэх буруу ойлголт байдаг. PDF бол зурган формат юм. Харин манай систем контентын бүх үсэг, тэмдэгтийг хөрвүүлдэг. Ингэснээр олон боломжууд бий болно. Үүнд тухайн контентыг агуулгаар нь хайх боломж бүрдэнэ. Та үг, өгүүлбэр оруулаад хайхад тухайн агуулга ямар контентийн хэддүгээр хуудаст байгааг харуулдаг. Мөн хуулбар шалгуурыг хөгжүүлсэн.

Хотын амьдралын өдөр тутмын хэмнэлд иргэд замын бөглөрөлд цаг хугацаагаа өнгөрүүлж байна. Энэ үедээ ашиглаж болох хиймэл оюун ухаанд суурилсан аудио хувилбарыг мөн платформд байршуулж байгаа.

Бидний ихээхэн анхаарал хандуулж хийж байгаа бас нэгэн ажил бол криллээс уйгаржин, уйгаржин бичгээс крилл рүү хөрвүүлэх бөгөөд хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлсэн. 2025 оноос манай улс бүх албан бичиг, контентоо крилл болон уйгаржин бичгээр давхар хөтөлнө. Үүнд бэлдэж Хиймэл Оюун ухаан дээр суурилсан энэ ажлуудыг 4-5 жилийн хугацаанд хөгжүүлээд байна" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Степпе Линк ХХК-ийн хувьд хиймэл оюун ухаан дээр суурилан ESAN, ESAN Edu, CONTENT CENTER платформуудыг хөгжүүлж байгаа ажээ. Ингэхдээ дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байна. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг.

"ESAN Edu платформд дотоодын 10 гаруй их, дээд сургуулийн эрдмийн болон дипломын ажлууд байршаад байгаа" 

 
Гэрэл зургийг mpa.mn

Степпе Линк ХХК-ийн IT төслийн менежер С.Төрболд "Цахимжуулах үйл явц нь хэвлэмэл байдлаар бэлтгэгдсэн бүх бүтээлийг дижитал орчинд унших, сонсох боломжийг бүрдүүлнэ. Хүн хийвэл маш их хөдөлмөр зарцуулах цахимжуулах үйл явцыг бид OCR буюу тэмдэг таних технологи ашиглан шилжүүлж байгаа юм. Тэмдэг таних технологиор сканердсаны дараа хуучирсан зарим хэвлэлийн үсэг андуурагдах тохиолдол гардаг. Тухайлбал, н-и, п-л үсэг болох гэх мэт. Энэ тохиолдолд NLP технологи ажиллаж "үнэн" гэдэг үг "үнэи" болж алдаатай болсныг өөрөө таньж засна. Мэдээж хэрэг эцсийн байдлаар хүн хянах бөгөөд тус үйл явцыг бас хялбаршуулж өгсөн. Эргэлзээтэй хэсгүүдийг тодотгон харуулах бөгөөд дараа дахин тийм тохиолдол гарахад өөрөө засаад явна. 

Ингээд бэлэн болсон тект хувилбарыг аудио болгож байгаа. Текст болон аудио хувилбар манай компанийн хөгжүүлж буй ESAN систем дээр байршина. 

Боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчөөр хамгаалах зорилготой ESAN Edu платформыг танилцуулмаар байна. Одоогийн байдлаар ESAN Edu платформд дотоодын 10 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн ном, эрдмийн болон дипломын ажлууд байршуулахаар ажиллаж байгаа бөгөөд шинээр диплом бичиж байгаа оюутнууд хуулбарлаж байна уу, эш татаж байна уу гэдгийг шалгах боломжтой болно. Цаашдаа гадны агуулгыг хуулбарласан эсэхийг шалгах боломжтой болгохоор хөгжүүлэлтийн ажлыг хийж байна" гэдгийг танилцууллаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

CONTENT CENTER платформ дээр хийгдсэн хамгийн том шилжүүлэлтийн ажил нь "Үнэн" сонины бүх дугаарыг цахимд шилжүүлэх байжээ. Тус сонины 100 жилийн ойд зориулан өнгөрсөн хугацаанд гарсан нийт 20 мянган дугаар /120 мянган нүүр/-ыг цахим хэлбэрт шилжүүлэхэд гурван сарын хугацааг зарцуулсан байна. Хэвлэмэл бичвэрийг крилл, уйгаржин бичгээс цахим руу шилжүүлэх боломжтой бөгөөд "Үнэн" сонины 1946 оноос өмнөх дугаарууд нь уйгаржин монгол эхтэй байсан аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

CONTENT CENTER платформтой холбогдох хаяг: https://contentcenter.mn/

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/contentcenter.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.