Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Digital Nation үзэсгэлэнд ХасБанк оролцож, дэвшилтэт банкны үйлчилгээг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Өдрөөс өдөрт шинэчлэгдсэн сайжирч, бидний амьдралын хэв маяг, хэмнэлийг өөрчлөөд зогсохгүй цаг хугацаа хэмнэж, аливааг хялбар агаад ухаалгаар шийдэх боломжийг олгож буй технологийн дэвшлийн гайхамшгийг мэдрүүлж, дижитал ертөнцөөр 3 хоногийн турш аялуулах Digital Nation үзэсгэлэн – арга хэмжээ өнөөдөр эхэллээ.

Мэдээллийн технологи, цахим хөгжил, харилцаа холбооны хамгийн том арга хэмжээ болох ICT EXPO үзэсгэлэн энэ жил Цахим үндэстэн буюу Digital Nation нэрийн дор Үндэсний соёл амралтын хүрээлэнд 9-р сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

 

Тус арга хэмжээнд ХасБанк оролцож, хурууны үзүүрээр банкаа удирдах боломжийг олгох шинэчлэгдсэн дижитал банкны үйлчилгээгээ танилцуулж байна. Эрхэм та ХасБанкны хэсгээр зочилж, шинээр данс нээлгэн, интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлж, хүрд эргүүлэн олон төрлийн бэлэг хожихоос гадна, амтат сүүн зайрмагийг 100-хан төгрөгөөр худалдан авах боломжтой.

Мөн үзэсгэлэнгийн 3 хоногийн хугацаанд онлайнаар захиалсан Виза картын жилийн хураамжийг 50% хөнгөлж байгааг дуулгая.

 

Дижитал ертөнц, дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах дуртай хэн бүхнийг Digital Nation үзэсгэлэнд хүрэлцэн ирж, ХасБанкны хэсгээр зочлохыг урьж байна.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.