Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнес эрхлэгчид, старт-апууд “Digital Nation” арга хэмжээнд заавал очих шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Техник технологийн хурдацтай хөгжил, бизнесийн шийдэл, цаг үеэсээ түрүүлэн гүйцэхийн аргагүй хурдтай хөгжин, өөрчлөгдөж байна. Шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө.

“Digital nation” арга хэмжээнд бид бүгд яагаад очих хэрэгтэй вэ? Та цаг үе, хөгжлөөс хоцрохгүй байхын тулд яах аргагүй технологийн хөгжил, сүүлийн үеийн шийдлүүдийг анзаарч, хамтрахаас өөр аргагүй болж байгаа учраас тэр юм.

Digital Nation арга хэмжээнд очих олон шалтгаан бий:

1) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниуд хамгийн сүүлийн үеийн болон шинээр зах зээлд гаргах гэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. (Салбар салбарын 100+ компаниуд)

 

2) Техник технологийн гайхамшгийг мэдрүүлэх Drone Show, Гэрлийн үзүүлбэр, E-Sport-ийн тэмцээн, 5G технологийн танилцуулга туршилт гэх мэт нүдийг тань баясгах арга хэмжээнүүд.

 
 

3) Технологийн салбарын манлайлагчдын сонирхолтой сэдвээр хэлэлцэх хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд.

 

4) “СТАРТ-АПУУД ХАМТРАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ОЛОХ БОЛОМЖТОЙ”

Технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй бизнес, старт-апууд хамтрагч, урт хугацааны түншээ олох боломжтой юм байна. Тухайлбал технологи суурьтай төсөл, компаниудыг амжилттай хөгжүүлж байгаа Монголын анхны “Venture Studio” компаниудын нэг “Интелмайнд” групп өөрийн үүсгэн байгуулсан, хамтран байгуулж, хөрөнгө оруулсан shoppy.mn цахим худалдааны платформ, Коди бизнес платформ, Койнхаб цахим хөрөнгийн бирж, JoinMe-аялал, амралтын цахим платформ, СИМ IOT технологи хөгжүүлэгч зэрэг компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулах юм байна. Мөн хамтран ажиллах хүсэлтэй бизнесүүдтэй уулзаж, үйл ажиллагаа танилцуулах ажээ. Энэ мэтчилэн сайн төсөл, старт-апууд хамтрагч, хөрөнгө оруулагчаа олох боломжтой байгаа тул сайхан санаагаа ажил хэрэг болгох боломжийг бүү алдаарай.

 

5) Урлаг соёлын одуудын 3 өдрийн тоглолт. 

 

6) Өнөөгийн технологийн бизнесийн чиг хандлагын талаар илүү их гүнзгий мэдлэгтэй болох.

7) Мэдээж энэ бүхэн үнэ төлбөргүй.

www.shoppy.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.