Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүнжидмаа: Хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч хангалтгүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн Жишиг эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Тус эмнэлэг нь амбулаторийн 28-29 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн сацуу хэвтүүлэн эмчлэх 365 ортой юм.

Үзүүлж буй эмчилгээ үйлчилгээнүүдээс онцолбол дүрсийн хяналттайгаар бамбайн болон элэгний хавдрыг эрт үед нь түлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Мөн ходоодны дуранг хамраар хийж байгаа нь дэвшилтэт алхам болсон бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд зовуурь багатайг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт хэлж байв. 

Тус эмнэлгийн хүний нөөц, ажиллах боловсон хүчний талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа "Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төслийн хүрээнд энэ бүтээн байгуулалт хийгдсэн. Мөн төслийн хүрээнд 29 хүн төрөлжсөн нарийн мэргэжилтэн болж бэлтгэгдсэн.

Зах зээлээс эмч нараа хангаж ажиллаж байгаа. Хамгийн гол дутагдаж байгаа нь сувилагч. Манай дүүрэгт хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй байгаа ч алслагдсан учир сувилагч ирж ажиллах нь хангалтгүй байна. Мөн нийт ажилтнуудын маань 60-70 хувь нь залуу эмч, ажилтан. Иймд гадаад харилцаагаа сайжруулж, Тайванийн эмнэлэгтэй гэрээ байгуулан, шат дараатайгаар мэргэшүүлж, дадлагажуулахаар болсон" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/7-MCu3uGD6/