Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Биржийн бус зах зээл дээр хамгийн өндөр үнийн дүн бүхий АЛЬФА БОНД зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 14
Сурталчилгаа

Өнгөрсөн 7 хоногт бид Биржийн Бус Зах Зээлийг албан ёсоор нээсэн цан цохих үйл ажиллагааг мэдээллэсэн билээ. Уг үйл ажиллагаанаас хойш ердөө 7 хоног хүрэхгүй хугацаанд энэ зах зээл дээрх мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан, хамгийн өндөр буюу 20 тэрбумын татан төвлөрүүлэх үнийн дүнтэй бондын бүтээгдэхүүнийг “Апекс Капитал” ҮЦК-с гаргаад байна. Тодруулбал “Тэсо Пропертис” ХХК-н хэрэгжүүлж буй “Альфа зон” төслийг санхүүжүүлэх зорилгоор“Альфа бонд”-ыг биржийн бус зах зээлд 2021.09.10-ны өдөр бүртгүүлжээ.

 
 

Харин энэ даваа гарагт Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг , Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, Апекс Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор, Альфа Зон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Тамир нар хамтын ажиллагааг эхлүүлэн, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажууллаа.  

 

Төслийн хэрэгжүүлэгч нь энэ жилийн “Барилга экспо 2021” -ээс “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч” компаниар шалгарсан, өмнө нь Содон стандарт хороолол, Скай Гарден Резиденс, Палм Спрингс гэх мэт салбартаа шинэчлэл авчирсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн барилгын салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай компани юм. “Алфа зон” төслийн онцлог нь биет үнэ цэнээс давсан биет бус үнэ цэнийг мэдрүүлэх “THE NEW LUXURY” буюу “ШИНЭ ТАНСАГЛАЛ” концепцтой нийт 498 айлын бизнес зэрэглэлийн орон сууцыг Хан-Уу л дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн байна.

 

Бондын нийт санхүүжилтийн дүн 20 тэрбум төгрөг ба тус бүр 5 тэрбум төгрөгийн дүн бүхий 4 транч-д хуваагдана. Эхний транчийн хөрөнгө босголт 2021.09.13-ны өдрөөс эхэллээ.

Тус бондын 4 хэсэг нь

  • 2021 оны 9 сард 5 тэрбум төгрөг 16 хувь
  • 2021 оны 11 сард 5 тэрбум төгрөг 15 хувь
  • 2022 оны 1 сард 5 тэрбум төгрөг 14.5 хувь
  • 2022 оны 3 сард 5 тэрбум төгрөг 14.5 хувь

Уг бонд нийт 2 жилийн хугацаатай, улирал тутам хүүгийн төлөлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагч нартаа төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс зориулж буй урамшуулалд бондын 12 болон 24 дэх сарын төлөлтийн үеэр “Альфа Зон” орон сууцны нийт үнийн дүнгээс 5% хөнгөлөлттэй авах боломжийг олгосон байна.

 

Бондын өгөөжийг арилжааны банкнуудтай харьцуулсан үзүүлэлт.

Та тус бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл доорх сувгуудаар холбогдоорой.

Вебсайт: www.alpha.apex.mn

Утас: 7510 7500

Имэйл: investment@apex.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.