Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны шинээр хэрэгжиж буй журмын дагуу “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Өлзийбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК (цаашид “ЛэндМН”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ”)-ийн хараат бус гишүүн, “Өлзий энд Ко” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 6 сарын 11-ний өдрийн 225 тоот “Үнэт цаасны бүртгэлийн журам”, мөн 2021 оны 6 сарын 11-ний өдрийн 226 тоот “Компанийн өрийн хэрэгсэл бүртгэх журам”-д тус тус заасан шаардлагуудыг хангах, цаашид Компаниас үнэт цаас гаргахад хамтран ажиллах боломжтой байх үүднээс 2021 оны 9 сарын 08-ны өдөр ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

ЛэндМН-ийн ТУЗ уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, 2021 оны 9 сарын 10-ны өдрөөр  Б.Өлзийбаяр гишүүний бүрэн эрхийг зогсоож, ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлөх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлүүлэх болон хараат бус түр гишүүн томилохоор шийдвэрлэжээ.

Ингэснээр ЛэндМН-ийн ТУЗ-ийн зүгээс хараат бус түр гишүүн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, холбогдох хууль, тогтоомж, ЛэндМН-ийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд заасны дагуу томилох юм.

Б.Өлзийбаяр нь цаашид “ЛэндМН ББСБ” ХК-тай хамтран зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, түүнчлэн Компаниас гаргах үнэт цаас буюу олон нийтэд  нээлттэй арилжаалагддаг “ЛэндБонд” төсөлд дахин  хамтран ажиллахаа илэрхийлжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.