Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай аймагт шинээр халдвар илрээгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2,351 тохиолдол нэмж бүртгэгдэв.

Үүнээс 1,280 нь буюу 54.4 хувь нь орон нутагт илэрсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал Дорнод болон Сэлэнгэ аймагт хамгийн олон буюу 238-309 хүн шинээр халдвар авчээ.

Харин Баян-Өлгий болон Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай аймагт нэмж халдвар илрээгүй байна.

Түүнчлэн Төв аймагт 131, Баянхонгорт 58, Дархан-Уулд 71, Говьсүмбэрт 71, Дундговьд 84 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 50-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 113,841 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

 
 

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй. 

Тиймээс хичээл сургууль эхэлсэн энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа.

Түүнээс гадна "Вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн буюу вирусийн эсрэг дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Л.Баттөр өмнө нь Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан.

Тиймээс халдвараас сэргийлж дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.