Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Онлайн худалдааны шинэ эрин үе эхэлж байна...

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 11
Сурталчилгаа

" RANZA – шинэ технологи – шинэ эрин үе "

 

Монгол залуучууд олон улсдаа анхдагч шинэ технологи бүхий нэгдсэн худалдааны сайт бүтээжээ – www.ranza.mn

Дижитал технологи хурдацтай хөгжиж буй эрин үед Монгол залуучууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй олон жишээнүүд байдаг. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий онлайн нэгдсэн худалдааны шинэ сайт RANZA нээгдэхэд бэлэн болсон байна. Хамгийн гол давуу тал нь уг сайт нь 360 технологийг хөгжүүлэн шинэ түвшинд гарган, амьдралд илүү ойр хялбар байх хэрэглээнд нэвтрүүлэлт хийж байгаагаараа давуу юм. Мөн аливаа хэрэглэгч худалдан авах гэж буй бодит бараа бүтээгдэхүүнийг бодит моделтойгоор 360 градус бүрэн тойруулж, удирдаж үзэж үзэх боломжтой амьд харилцааг бий болгож чадсан байна. Мөн түүнчлэн хувцасны худалдан авалт хийхэд стилистийн цогц шийдэл бүхий хувцасны иж бүрэн хослолыг хэрэглэгчдэд санал болгосноор ямар хувцасыг юутай тохируулж өмсөх вэ гэсэн толгойны өвчин ард өнгөрсөн үе рүү шилжиж байна. www.ranza.mn сайтын энэхүү шинэлэг шийдэл бүхий технологи нь одоогийн байдлаар Монголдоо төдийгүй олон улслаа анхдагч бөгөөд цор ганц ба олон улсад оюуны өмч, зохиогчийн эрхээр бүрэн хамгаалагдсанаараа дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх бүрэн боломжтой ажээ. Өнөөдрийн байдлаар энэхүү шийдлийг олон улсын томоохон худалдааны сайтуудын аль нь ч нэвтрүүлэлт хийж амжаагүй байгаа нь Монгол залуучууд 1 алхамын урд хөгжүүлэлтийг хийжээ хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.