Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАУГ-аас нийслэлийн өмчийг эзэмшигч байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн өмчийг эзэмшигч байгууллагын удирдлагуудтай гэрээг шинэчилж байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан цахим уулзалтыг байгууллагын удирдлагуудтай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Zoom”-ээр зохион байгуулж, нийт 774 байгууллага хамрагдав.

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР