Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Туслах сувилагчийн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-д 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журмын дагуу тус улсад Монгол Улсаас залуус албан ёсоор Мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой болсон.

Үүний дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ийн дэргэдэх МЭТ Агентлагтай хамтран ХБНГУ-д Туслах сувилагчийн мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар сонгон шалгаруулалт зарлажээ.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Нэг. Хамрах хүрээ, шаардлага:

  • 20-30 настай (хүйс харгалзахгүй)
  • Монгол Улсын иргэн
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй
  • Сувилгааны анхан шатны мэдлэг шаардахгүй.

Хоёр. Сонгон шалгаруулалт:

1-р шат

  • Өөрийн намтар (CV)
  • Герман улсад тухайн мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссе

2-р шат /1-р шатнаас тэнцсэн 30 хүн/

  • IQ Test
  • Ярилцлага

3-р шат /2-р шатнаас тэнцсэн 10 хүн/

• Герман хэлний цахим сургалтад хамрагдаж сургалтын эцэст судалсан хичээлүүдээр шалгалт өгнө.

Гурав. Материал хүлээн авах хугацаа, хаяг:

  • 2021.09.03 – 2021.09.13 өдрийг дуустал http://info@metots.mn хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90101046 дугаараас лавлана уу.

ХБНГУ-д мэргэжлийн сургуульд суралцах хөтөлбөрийн тухайд товч

Герман хэлний мэдлэггүй тохиолдолд:

  • Герман хэлний ахисан дунд шат хүртэлх сургалт (2021.10.04-2022.04.13)
  • Даваа-Баасан гарагт өдөр бүр 5 цаг
  • Чадварлаг багш нар

Германд үргэлжлэх хөтөлбөр:

  • Жил бүр 8 дугаар сарын 1-д эсвэл 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. /Муж улс, тухайн хотоос хамааран ялгаатай байна/
  • 3 жил үргэлжилнэ.
  • Долоо хоногийн 3 өдөр дадлага хийгээд, 2 өдөр онолын хичээлдээ суралцана
  • Амралтын 2 өдөр цагийн ажил хийх эрхтэй
  • 1 хичээлийн жилд 28 хоногийн ээлжийн амралттай

Хөтөлбөрийн давуу тал:

  • Сар бүр 750€-1150€ тэтгэлэгтэй
  • Суралцаж төгсөөд Европын холбоонд мэргэжил дээшлүүлэн суралцах боломжтой
  • Төгссөний дараа ажлын байр бэлэн
  • Гэр бүлтэй бол эхний жилдээ амжилттай суралцсан тохиолдолд гэр бүлээ татан авах боломжтой.