Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу, томуу төст өвчний халдвар сүүлийн гурван жилийн дунджаас 1.1 хувиар өндөр байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. 

Тэрбээр "Томуугийн өвчлөлийг КОВИД-19 халдвараас ялгах шаардлага үүсэж байгаа учир антиген тест дээр суурилан шинж тэмдэг, хавьтал болсон эсэх, голомтод бүртгэгдсэн эсэх шалгуурыг үндэслэн онош тавьж байна. 

10 мянган хүн амд эзлэх томуу, томуу төст өвчний тохиолдол 15.8 байгаа бөгөөд тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 0.4 хувь, сүүлийн гурван жилийн дунджаас 1.1 хувиар өндөр байна. Өвчлөгчдийг насны бүлгээр ангилбал, 50-аас дээш хувийг 4-15 насны хүүхдүүд эзэлж байна. 

 

Коронавируст халдварын вакцины хамралт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 мянгад хүрээд байгаа" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.09.03/

https://fb.watch/7NijUrPK1b/