Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

БҮТ: Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцож чадаагүй 220 бүртгүүлэгчээс шалгалт авч эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“COVID-19” халдварын улмаас шалгалтад оролцоогүй шалгуулагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.

Өөрөөр хэлбэл, 2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна.

Уг шалгалт өнөөдөр 10:00 цагт Англи хэлний шалгалтаар эхэлсэн бөгөөд 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна.

Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.

Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон Боловсрол, соёл урлагийн газар, Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулжээ.

Шалгалт есдүгээр сарын 4-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах ба анхны оноог шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой бол хэмжээст оноог 24 цагийн дотор мэдээлэх юм байна.