Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Пентагоноос том батлан хамгаалах салбарын байгууламжтай болох гэж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Анкарагийн эрх баригчид “Туркийн Пентагон” гэгдэх батлан хамгаалах салбарын асар том байгууламж босгож эхэлжээ.

Уг байгууламжийн газрыг хөндөх ажиллагаа Даваа гарагт болж, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “манай дайснуудын зүрхийг чичрүүлж, найз нөхдөд маань итгэл төрүүлэх байгууламж” хэмээн магтсан байна.

Одоогоор шинэ байгууламжийг “Хавирган сар ба од” гэж нэрлэж байгаа гэнэ. 12.5 сая хавтгай дөрвөлжин метр талбай эзлэх уг байгууламж 15,000 хүний багтаамжтай юм байна.

Харьцуулбал АНУ-ын Пентагоны барилга нь үүнээс 30 хувиар бага оффисын талбайтай ажээ.

 

Шинэ байгууламж нь Пентагонтой ижил дугуйрсан бүтэцтэй байхаас гадна Туркийн төрийн далбаанд байдаг хавирган сар, одны дүрсийг дотроо агуулах юм байна.

2023 оны тавдугаар сард ашиглалтад орсны дараа энэ байгууламжид Туркийн батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний командлал байрлах ажээ.

 

Эх сурвалж: Business Insider