Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн гүйцэтгэх захирал 10 дахь жилийнхээ шагнал урамшуулалд $750 саяыг авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын технологийн аварга компани Apple-ийг удирдаж буй Тим Күк гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоныхоо арван жилийн ойг энэ жил тэмдэглэж байна.

Тэрбээр арав дахь жилийнхээ ажлын шагнал урамшуулалд $750 саятай тэнцэх хувьцаа авсныг энэ долоо хоногт гаргасан АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тайлан мэдээнд өгүүлжээ.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогдож байгаа Apple-ийн хувьцааны ханшийн өсөлт 2018-2021 оны хооронд 192 хувьд хүрсэн нь Күкийг ийм хэмжээний шагнал авахад хүргэсэн гэж зах зээл судлаачид дүгнэж байна.

 Зөвхөн энэ онд Apple-ийн хувьцааны ханш 11 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $2.4 их наядад хүрчээ.

Тим Күкийн хөрөнгийн хэмжээ $1.5 тэрбумд хүрч, албан ёсоор тэрбумтнуудын тоонд орсныг өнгөрсөн онд Блүүмбэрг агентлаг зарлаж байв.

Күк анх 1998 онд Apple компанид ажиллаж эхэлсэн ба хэд хэдэн албан тушаал дамжсаны эцэст одоогийн байр сууриндаа хүрсэн юм.

Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс биеийн эрүүл мэндийн шалтгаанаар 2011 оны наймдугаар сард албан тушаалаасаа огцроход Тим Күк залгамжилж байжээ.

Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Жобс хорт хавдрын улмаас нас барсан юм.

2014 онд Тим Күк өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан нь Америкийн топ 500 компанийн гүйцэтгэх захирлуудын дунд анхны тохиолдол болж байв. Дараа жил нь тэр өөрийн ихэнх хөрөнгийг сайн үйлсэд зарцуулахаа амлаж байжээ.

 

Эх сурвалж: CNN