Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: АНЭУ вакцинд хамрагдсан иргэддээ Pfizer эсвэл Синофармын гурав дахь тунг хийж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархлаа сэргээх тун буюу коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн талаар олон улсад хийгдсэн судалгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр танилцуулав.

Тэрбээр "Pfizer, AstraZeneca вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна.

Израил улсад Pfizer вакцины гурав дахь тунгаар иргэдээ дархлаажуулж буй. Ингэхэд гурав дахь тунг хийснээр дельта хувилбарт халдвараас 86 хувь сэргийлж байгаа судалгааны үр дүн гарчээ.

Мөн манай улсад хэрэглэж байгаа Синофармын вакцинтай адил төрлийн вакцин буюу Коронавак вакцины хувьд гурав дахь тунг хийхэд эсрэг биет нь гурав дахин нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Оксфордын их сургуулиас AstraZeneca вакцины хоёр тун дээр Pfizer вакцины гурав дахь тунг хольж тарьсан судалгаа хийхэд үр дүн сайн гарсан.

Улс орнууд гурав дахь тунг хийж эхэлсэн.

Тухайлбал, Бахрейн улс эхний ээлжид 60-аас дээш насныханд гурав дахь тунг AstraZeneca эсвэл Pfizer вакцины аль нэгийг хийхээр болжээ. Тус улсын хувьд Синофарм үйлдвэрийн вакцинаар хүн амын дийлэнхийг дархлаажуулсан.

Мөн АНЭУ эхний ээлжид Синофармын хоёр тунд хамрагдсан иргэдэд нэмэлтээр буюу гурав дахь тунг Pfizer эсвэл Синофармын вакцинаар дархлаажуулах шийдвэр гаргасан байна.

Харин АНУ-ын Өвчний хяналтын төвийн зүгээс эрсдэлт бүлэг ахмад настнууд болон хавсарсан өвчтэй хүмүүсийг Pfizer вакцины гурав дахь тунг тарихаар болсон байна" гэв

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/276270623943752