Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд олон сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимны яс олжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Египетийн эрдэмтэд 43 сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимны ясыг олсноо зарлажээ.

Өнөөдрийн халимны өвөг дээдэс газар, усанд зэрэг амьдардаг байсныг энэ олдвор нотолж байна.

Эоцений галавын үед (56-аас 33.9 сая жилийн өмнө) амьдарч байсан хагас усны халимнуудыг нийтэд нь Protocetids гэж нэрлэдэг. Энэ төрөлд багтах шинээр нээгдсэн халимыг “Phiomicetus anubis” гэсэн нэрээр шинжлэх ухаанд бүртгүүлжээ.

Шинэ төрөл зүйл нь 3 метр урт биетэй, 600 орчим килограмм жинтэй, цөөвөр чононых шиг хэлбэртэй толгой, матрынх шиг хүчирхэг эрүүтэй амьтан байсан гэнэ.

Тухайн үед амьдарч байсан амьтдын хувьд энэ халим “үхлийн бурхан” нь байсан гэж үзээд эртний Египетийн үхлийн бурхан Анубисийн нэрийг өгснөө эрдэмтэд тайлбарлажээ.

Олдворыг эрт галавын үед далайн ёроол байсан Египетийн баруун цөлөөс илрүүлсэн байна.

Энэ газраас хамгийн анх 1904 онд Германы палеонтологич Эбэрхард Фраас эртний халимны олдвор олж байжээ. Тэр цагаас хойш Protocetids төрлийн олон амьтны үлдэгдэл эндээс олдож байв.

Арабын эрдэмтэд анх удаа эртний халимны олдворыг илрүүлж, нэрлэж, шинжлэх ухаанд бүртгүүлсэн тохиолдол энэ юм байна.

 

Эх сурвалж: Business Insider