Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 46 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Тухайн цэгүүдэд 59 багийн 403 эмч, ажилтан ажиллаж, 4,848 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 73.7 хувь коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан бол 68.1 хувь нь хоёр дахь тунг хийлгэжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2,496 жирэмсэн эх, 12-15 насны 46,461 хүүхэд, 16-17 насны 21,112 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.