Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эрдэмтэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR оношлуур бүтээжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Сэрээжавын Энхболд хуудсаас авав

Чорос онош лабораторийн эрдэмтэд старт-ап компани байгуулан коронавирусийн халдварыг оношлох PCR оношлуурыг бүтээсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа мэдээлэв.

Мөн тэрбээр "Монголд шүлсний болон үндсэн оношлууруудыг үйлдвэрлэж байна. 

Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжин ажиллаж, яам анхны 10,000 ширхэг оношлуурыг худалдан авах боллоо. Цаашид ч эмнэлгүүд маань захиалж хэрэглээнд өргөн нэвтрэх боломжтой болжээ. 

Тус лабораторийн эрдэмтэдтэйгээ хамтран коронавирусийн мутаци хувилбаруудыг дотоодын PCR оношлуур дээр суурилан ялган оношлоход нэг алхам ойртож байна" гэжээ.