Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Зам засварын ажлын төсөв арванхоёрдугаар сард батлагддаг. Үүнээс хойш явсаар байгаад долдугаар сард ажил эхэлдэг

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хуралд хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн зам засварын ажлыг замын хөдөлгөөний ачаалал багатай үед хийх боломжтой эсэх талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотод 1,165 км авто зам байгаагийн 40 хувийнх нь чанар маш муу гэсэн ангиалалд багтана. Үлдсэн 60 хувийн 30 хувь нь дунд, 30 хувь нь сайн чанартай гэж үзэж байгаа. 

Зам засвар арчилгаанд системийн хувьд өөрчлөлт хийхгүй бол 5 жилийн дараа замын нөхцөл байдал нэлээд муудах төлөвтэй байна. Үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэх гээд ярьж байгаа. 

Бид замын нөхөөс бусад тооцооллыг гараар хэмждэг бөгөөд үүнийг тооцоолдог шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг лазер технологийг нэвтрүүлснээр зам засвар арчилгаан дээр зөв үнэлгээ гарах, бодит тооцоолол хийгдэх боломжтой болно. 

Улаанбаатар хотын зам хариуцах эзэнгүй НАЗГ дээр төвлөрч байгааг есөн дүүрэгтээ хувааж, зам засвар арчилгааны компаниуд байгуулан хариуцуулснаар нэг ширхэг нүх ч үлдээлгүй засвар арчилгааг шинэ түвшинд ажлыг ирэх жилээс нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Зам засварын ажлын төсөв арванхоёрдугаар сард батлагдаад явсаар байгаад долдугаар сард ажил эхэлдэг. Нийслэлийн эрх зүйн байдлынг тухай хуулийн хүрээнд зам засварын ажлыг компаниудтай шууд гэрээлээд хийх болсон. Тэгэхээр ирээдүйд зам засварын ажлууд цаг хугацаандаа сайхан хийгдээд явдаг болно" хэмээн хариулав.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/7v0D4pyTYu/