Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болор-Эрдэнэ: Жолооны үнэмлэхээ мартаж гарсан ч торгодоггүй болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр ""И-Монголиа" академийн сургалт судалгааны төвийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дэргэд байгуулах асуудал шийдэгдлээ. "И-Монголиа" систем 1.9 сая хэрэглэгчтэй. Тус системийн баг цахим боловсролыг сайжруулах сургалт ордог тул хэрэглээ нэмэгдэж байгаа. 

"И-Монголиа 1" системээс 539 үйлчилгээг цахимаар авдаг. Энэ үйлчилгээнүүдэд иргэдэд зориулсан лавлагаа тодорхойлолтоос гадна лицензүүд орсон. 

Энэ жилийн ICT Expo арга хэмжээнд 100 орчим компани оролцож, цахим үндэстэн болъё гэдэг уриатай олон услын түвшний үзэсгэлэнг хүүхдийн паркад хийхээр төлөвлөж байна. "И-Монголиа 2"-ыг хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформыг буюу "И-Монголиа 2"-ыг үүсгэх үүрэг Ерөнхий сайд өгсөн. 

"И-Монголиа 2" энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван асуудал оруулж ирж байгаа. 

  1. Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. Энэ бүх бичиг баримтуудыг оруулж ирсэн. 
  2. Хиймэл оюун ухаан ашиглан өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгоно. 
  3. Хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой
  4. ААН-үүдэд зориулсан шинэ үйлчилгээ
  5. Авлига хүнд сурталтай үйлчилгээг эхэлж цахимжуулна. 

Жолооны үнэмлэхээ мартаж гараад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. Виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй. 

Шинээр гэр бүлтэй эсвэл нялх хүүхэдтэй болох, байр, машин авахтай холбоотой үйлчилгээг оруулна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна. Мэдээж хэрэг "И-Монголиа 1"-ийг сайжруулах шаардлагатай. Тиймээс тухайн аппликэйшн болон вэбийг ашиглахад хялбар болгоно. Хурууны хээгээр, нүүрээр таних функцуудыг оруулахаар ажиллаж байна. Ажил бүтээхэд туслах багц үйлчилгээ нэмэлтээр орж байгаа. 

Иргэдийн ойлгодог хэллэгээр үйлчилгээг гаргаж өгөх боломж бүрдсэн. ААН, бизнес эрхлэгчдийн зүгээс хамгийн их гомдол гаргадаг зүйл нь компани байгуулах. Компанийн нэрээ хайхаас эхлээд гэрчилгээгээ хүргүүлээд авах хэмжээнд хүртэл энэ үйлчилгээг нэвтрүүлнэ. Ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийн асуудлыг цахимжуулна. "И-Монголиа 2"-ын хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/7sk8HLiBiz/