Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн төгрөгийн хадгаламж жилийн хугацаанд ₮3.9 их наядаар нэмэгдэв

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долдугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт (M2) 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6 (25.9 %) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд 

  • валютын харилцах 83.2 (3.8%) тэрбум төгрөгөөр
  • төгрөгийн харилцах 1.9 (67.3%) их наяд төгрөгөөр
  • төгрөгийн хадгаламж 3.9 (34.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 их наядаар нэмэгдсэнийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа танилцуулав. 

2020 оны эхний долоон сарын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 11.2 их наяд төгрөгтэй тэнцүү байсан бол энэ оны мөн үед 15.1 их наяд төгрөгтэй тэнцүү байна. 

Төгрөгийн хадгаламж өмнөх сараас 156.8 тэрбум төгрөг буюу 1%, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд буюу 34.7%-аар өсжээ. Төгрөгийн хадгаламжийн

  • 89.3 хувь (13.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.7 хувь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.7 (4.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 496.0 (10.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.