Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд 200 орчим ам метр талбайн шарилжийг устгажээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шарилжгүй аяныг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд 200 орчим ам метр талбайн шарилжийг хадаж, устгажээ. 

Тухайлбал, нийслэлийн Хоёрдугаар төрөх эмнэлэгийн 8,000, Сүхбаатар дүүргийн эмнэлэгийн 13,000, Хоёрдугаар сургуулийн 20,000 буюу нийт 41,000 ам метр талбайн шарилж луулийг устгасан талаар ЗАА мэдээлэв. 

Мөн 67 дугаар сургуулийн гаднах 115,000 метр квапрат талбайн шарилжийг хадаж дууссан байна.