Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн улмаас 17,327 хүн эмчлүүлж байгаагаас 207 хүний биеийн байдал маш хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 17,327 хүн эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дээрх иргэдийн 9,102 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,225 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 16.5 хувь нь буюу 1,503 нь хүүхэд бол 258 нь буюу 2.8 хувь нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Мөн 55 хувь нь хөнгөн хэлбэрийн оноштой бол 2.3 хувь буюу 207 хүний биеийн байдал маш хүнд байна.

Тодруулбал,

  • 5,018 хүн хөнгөн
  • 3,009 хүн хүндэвтэр
  • 868 хүн хүнд
  • 207 хүн маш хүнд хэлбэрийн оноштойгоор эмнэлэгт эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 38,880 хүүхэд, 2,922 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилжээ.