Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд боомтоор өчигдөр ачаа тээврийн 190 машин орж иржээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хилээр 2021 оны наймдугаар сарын 9-нд 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн тухай Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ. 

2021 оны зургаадугаар сарын 9-нөөс хойш буюу хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5,151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг манай улсад орж ирээд байгаа юм.

Гэвч энэ оны наймдугаар сарын 3-ны байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээгдэж буй 4,260 чингэлэг байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдэгдсэн билээ.