Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн есдүгээр хороонд баригдаж буй 640 хүүхдийн сургууль хичээлийн шинэ жилээр ашиглалтад орно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна.

Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6,654 хүн ам амьдардаг. Үүнээс сургуулийн насны 1,375 хүүхэд оршин суудаг. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа  орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Тус сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны есдүгээр сард буюу хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.