Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр олимпын дэвжээнд гарна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр Олимпын дэвжээнд зодоглоно.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаанаа Японы бөхчүүдтэй 10:30 цагт хийх оноолт таарчээ.

Мөн эрэгтэйчүүдийн 125кг-ын жинд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор "Токио-2020" Олимпийн дэвжээнд гарах юм.

 

 

Эх сурвалж: МҮОХ