Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ

ikon.mn
2021 оны 7 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Судалгааны Forrester компаний 2020 оны 6 сард хийсэн судалгаагаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зөөврийн компьютерын хэрэглээ 70%-иар, видео болон аудио дуудлага 90%-иар өссөн бол нэмэлт дэлгэцийн хэрэглээ 30%-иар, нэмэлт гар болон хулганы хэрэглээ 20%-иар тус тус буурчээ. Хүмүүс гэрээсээ ажиллахдаа нэмэлт дэлгэц хэрэглэдэггүй бөгөөд гэртээ хэрэглэж буй дэлгэцийн хэмжээ нь 37%-иар буурчээ.

Нэмэлт дагалдах хэрэгслийн хэрэглээ буурснаар ажлын бүтээмж нь мөн 2 дахин буурсан байна.

 

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд компаниуд ажилтнуудаа дэлгэцээ гэртээ авч явахыг санал болгож байгаа хэдий ч 100% гэрээс ажиллахгүй үед зөөж авч явах нь эрсдэлтэйгээс гадна зардал чирэгдэл ихтэй тул ажилтнууд төдийлөн авч явахгүй гэсэн байна.

Судалгаанд оролцсон 800 ажилтнуудын 81% нь ажлын орчны хамгийн чухал нь дэлгэц гэдэгтэй санал нэгдсэн бөгөөд 79% нь ultrawide дэлгэц нь бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж хариулжээ.

 

Тиймээс компаниуд бүтээмжээ дахин нэмэгдүүлэхийн тулд ажилтнууддаа ажил дээр ажиллах дэлгэцээс гадна гэртээ ажиллах дэлгэцээр давхар хангадаг болжээ.

Дэлгэц худалдан авахдаа юуг анхаарах вэ?

 
  • Жижиг дэлгэц удаан цагаар харах нь таны нүдэн ачаалал өгч улмаар хараа муудахад нөлөөлдөг тул өндөр нягтшилтай, том дэлгэц хэрэглэх нь таны ажлын бүтээмжийг нэмээд зогсохгүй нүдэн ирж буй ачааллыг багасган, гэрээсээ илүү үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлнэ.
  • Олон үйлдэлт эргономик суурьтай дэлгэц хэрэглэж өөрийн өндөр, харах өнцөгтөө тааруулан тохируулж, хүзүү нуруунд ирэх ачааллыг багасгаарай.
  • Eyesafe®болон ComfortView технологи нь дэлгэцийн хортой хөх туяа шүүгчтэй бөгөөд нүдэн ирэх ачааллыг 60% хүртэл багасгадаг та худалдан авах гэж буй дэлгэцэд эдгээр технологи байгаа эсэхийг шалгаарай.

Таны ажил мэргэжилтэй холбоотойгоор дараах дэлгэцүүдийг танд санал болгож байна

Контент бүтээгч болон маркетингийнханд

Dell брэндийн U серийн дэлгэцийг санал болгож байна. U2419 загвар нь өнгөний өндөр нарийвчлалыг танд мэдрүүлэх болно. Ирмэггүй, нимгэн загвар нь зайг хэмнэхээс гадна 2 дэлгэц зэрэгцүүлэн ашиглах үед нэг том дэлгэц мэт байх болно.

Дэлгэцийг өөрийн нуруундаа тааруулан дээш доош хөдөлгөх боломжтойгоос гадна хөндлөн бас босоо байрлалд ч ашиглах боломжтой.

Ширтэж удаан сууж ажилладаг санхүүгийн албанд санал болгох дэлгэц

 

Dell брэндийн Е серийн дэлгэцүүд нь дэлгэцийн хортой хөх туяаг 60% бууруулах ComfortView технологитойгоос гадна эргономик суурьтай тул та хүзүү нуруу чилэх аюулаас өөрийгөө хамгаалах болно.

Компьютерын дэлгэцийг удаан цагаар харж суудаг бүх ажилтнуудад

 

Energy Star 8.0 стандартыг хангасан, эрчим хүчний өндөр хэмнэлттэй тул ашиглалтын зардал багатай Р серийн дэлгэцийг санал болгож байна.

Бидэнтэй холбогдох -> https://summit.mn/contact

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.