Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн Засгийн газраас зарладаг Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
thoughtco.com

Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. 

Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь Английн ЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг. 

Уг тэтгэлгийн онлайн бүртгэл өчигдэр эхэлсэн байна. Бүртгэл 2021 оны 11 дүгээр сарын 3-нд дуусна.

  • 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана. 
  • 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна. 
  • 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана. 
  • 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана. 
  • 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна. 
  • 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна. 
  • 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ. 

Тавигдах шаардлагууд:

  • Зөвхөн нэг жилийн МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх 
  • Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш 
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/ 
  • 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ 

2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1,500 оюутанд Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгожээ.

Холбогдох хаяг: https://www.chevening.org/scholarships/application-timeline/?fbclid=IwAR0265ZxmiPreqCoj4821xO3qJkTBySWdpgW9-hZd32sUV_wKPZXc0zfpzU

 

Эх сурвалж: БШУЯ