Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар эко системийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос эхлэн Евразийн минжийг өсгөж байгаа.
Минж нутагшуулах ажил Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад үргэлжилж байна.
Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид, аялал зугаалгаар явж буй иргэд минж харсан болон бусад мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар холбогдон, мэдээлэл солилцож хамтран ажиллахыг хүсье.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар