Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Майк Помпеод бэлэглэсэн $5,800-ын үнэтэй виски алга болсныг АНУ-ын төрийн департмент хайж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеод бэлэглэсэн бараг $6,000-ын үнэтэй лонх виски алга болсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.

Уг үнэтэй хатуу ундааг хоёр жилийн өмнө Япон улсын засгийн газар АНУ-ын гадаад бодлогын тэргүүнд бэлэглэж байсан гэнэ.

АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудад гадаад орнуудаас өгсөн бэлгийг бүртгэх үеэр лонхтой виски ор сураггүй алга болсныг илрүүлжээ. Өндөр албан тушаалтнууд авсан бэлгээ Үндэсний Сан хөмрөгт шилжүүлж өгөх, эсвэл үнийг нь бүрэн төлөөд хувьдаа шилжүүлж авах эрхтэй байдаг гэнэ.

Харин Помпеод өгсөн лонх вискиг яг яасан талаар ямар ч баримт үлдээгүй ажээ.

Төрийн департмент алга болсон вискиний мөрөөр шалгаж эхэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Помпео энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Помпео нийтдээ $19,400-ын үнэ бүхий хоёр хивсийг Казахстан, Арабын Нэгдсэн Эмират улсуудаас бэлгэнд авснаа бүртгүүлсэн байсан гэнэ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар 2017 онд $140,000, 2018 онд $88,200, 2019 онд $120,000-ын үнэтэй бэлгийг гадаад орнуудын засгийн газруудаас авснаа бүртгүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press