Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сурагчид тав хоног танхимд, Бямбаас дараагийн Ням гараг хүртэл 9 хоног зайнаас суралцана

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын нэгнээс танхимын болон зайнаас суралцуулах 5/9 стратегийг Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдөр танилцуулав.

Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эхний долоо хоногийн Даваагаас Баасан гараг хүртэл тав хоног танхимд хичээллэж, Бямба гарагаас дараагийн долоо хоногийн Ням гарагийг дуусталх хугацаа буюу нийт ес хоногт зайнаас буюу цахимаар суралцана.

Ингэхдээ нэг ангид суух хүүхдийн тоог 20+-5 хэмээн тогтоожээ. Улсын ихэнх сургууль сурагч ихтэй тул хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваан ээлжлүүлж хичээллүүлнэ. 

 

Харин нэг ангид цөөн сурагч суралцдаг хувийн хэвшлийн сургуулиуд халдвар хамгааллын дэглэмээ сахин тогтмол хичээллэх боломжтой эсэхийг БШУЯ-наас тодруулахад "Танхимд хичээллэсэн тав хоногт хүүхэд халдвар авах эрсдэлтэй. Ингэсэн тохиолдол эмчлүүлэх хугацаа шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээллээр хүүхдүүд дунджаар ес хоног эмчилгээ хийлгээд эдгэрнэ гэсэн зөвлөмж өгч байгаа учир 5/9 шийдэл дээр тогтсон" гэлээ.