Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Замын-Үүдэд халдвар хамгааллын дэглэм, хязгаарлалтыг үргэлжлүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн сарын хугацаанд Замын-Үүдийн хилийн боомт дээр ариутгал халдваргүйтгэлийн хаалга баригдаж дууссан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилж экспортын нөхцөл байдал, ачаа тээврийг сайжруулах талаар тодорхой ойлголтод хүрсэн.

БНХАУ-ын талаас боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, цар тахлын тоог буруулах шаардлага тавьж байгаа. Гашуунсухайт боомтын хувьд цар тахлын тоо буурч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэж байгаа мэдээлэл байна. Замын-Үүд боомтын хувьд халдвар хамгааллын дэглэм, хязгаарлалтыг үргэлжлүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/3980067952122869