Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батболд сурагчдын Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн болзол хангажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын шатрын холбоо

Азийн Шатрын Холбооноос 2021 оны долдугаар сарын 23-31-ний өдрүүдэд www.tornelo.com цахим платформ дээр зохион байгуулсан Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнд Ноён клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медалийн болзол хангасан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ наймдугаар сарын 7-нд өдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт явагдах аж.

Тус тэмцээн нь ганцаарчилсан дүнг гаргахаас гадна ангилал тус бүрийн 4 тамирчны нийлбэр дүнгээр багийн шагналыг гардуулах юм байна.

Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний дүнг дараах холбоосуудаар орж харна уу.